САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  "Хүүхдийн хөгжил хамгааллын жил"-ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд та хамрагдсан уу
тийм
үгүй

     тийм 58.333333333333%
7
     үгүй 41.666666666667%
5
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр188
Энэ 7 хоногт188
Энэ сард3649
Энэ жил42189

Хүүхдийн оролцоог дэмжих стратеги
Монгол Улсын Шадар сайдын
2011 оны 11-р сарын 24-ны
65 дугаар тушаалын хавсралт

Стратегийн зорилго:
Нийгэм, байгууллага, хамт олон, гэр бүл,эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн эрхийн талаар ойлголт, хандлагаа сайжруулж, хүүхэд бүрийг амьдралд хэрэгтэй мэдээллээ хайх, олж авах, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, гэр бүл олон нийт, нийгмийн хүрээний өөрт хамаарах шийдвэрт санал гаргаж оролцох, хөгжилд хувь

нэмэр оруулах, шүүмжлэх, өөрийн эрхийн төлөө шаардах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх илүү боломж бүрдүүлэхийг дэмжих замаар хүүхдэд хөгжих , оролцох итгэл үнэмшлийг төлөвшүүлэх зорилготой байна.
Нэг: “Хүүхдэд хэрэгтэй мэдээллийг түгээх, заавал хүргэх ” – Энэ нь хүүхдэд өөрт нь хамаарах асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах , түгээх эрхийг хангахад чиглэх бөгөөд гагцхүү нийгэм, насанд хүрэгчдийн дэмжлэгээр бодит байдал болж хэрэгжих онцлогтой .
Хэрэгжүүлэх чиглэл нь:
1.1. Хүүхдийн мэдээлэл хайх , авах, түгээх эрх зүйн орчинг сайжруулах
1.2. Хүүхэд төрийн нууцад хамаарахаас бусад шаардлагатай мэдээлэл нээлттэй
байх нөхцөлийг өргөжүүлэх мэдээллийн технологийн шинэчлэлийг дэмжих
1.3. Хүүхдийн олж авах мэдээлэл төлбөргүй байх нөхцөлийг бүрдүүлж , тэдэнд
зориулсан мэдээллийн төв, сан, албыг бий болгох
1.4. Алс нутгийн хүүхдэд мэдээлэл тэгш олгох боломжийг олгох
1.5. Хүүхдэд зориулсан мэдээлэлд тавигдах наад захын шаардлага гаргаж ,
түүний дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслийг дэмжих, хамтран ажиллах
1.6. Хүүхдийг мэдээллийн сөрөг нөлөөнөөс тууштай хамгаалах
Хоёр : ” Хүүхдийг сонсох, тэдэнтэй зөвлөлдөх ” –Энэ нь хүүхдийн эрх ашигт хамаарах асуудлаар боловсруулах шийдвэр, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тэдэнтэй цаг гаргаж зөвлөлдөх, санаа бодлыг ойлгож, харилцах, тэдэнд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах хандлагыг хөгжүүлэхэд тусална.
Хэрэгжүүлэх чиглэл нь:
2.1. Хүүхдийг сонсох тэдэнтэй зөвлөлдөх асуудлыг хууль тогтоомжинд тусган,
баримтлах дүрэм, журмыг гаргах хэрэгжилтийг эрчимжүүлэх
2.2. Хүүхэд бүхэнд саналаа солилцох, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийгөө
ойлгуулах, бусдыг хүндэтгэн харилцах алхам бүрийг дэмжин тэднийг итгэл
үнэмшилтэй, урам зоригтой болоход туслах
2.3. Нутгийн захиргаа, эрх бүхий байгууллагууд хүүхдийн эрх ашигтай холбоотой
асуудлаар шийдвэр гаргахын өмнө тэдний саналыг сонсож , бодлого
шийдвэртээ тусган хэрэгжүүлэх хэвшилд суралцах
2.4. Өсвөр насны хүүхдийг иргэдийн нийтийн хуралд ажил хэрэгч , соёлтой
оролцох зөвлөмжөөр хангах
2.5. Хүүхдийн санал бодлыг бодлого , шийдвэртээ тусгасан талаар эргэн
мэдээлдэг байх журмыг хэвшүүлэх
2.6. Хүүхдийн санал хүсэлт , өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж хариу өгөх
явцыг тогмол хянаж ажиллах
Гурав: ” Хүүхэд, хүүхдийн хамт олныг түшиглэх , бодитой оролцуулах ” – Энэ нь хөгжлийн төлөөх зорилт , алхмуудыг хэлэлцэх, хэрэгжүүлэх , хянахад аль болох хүүхэд, хүүхдийн хамт олныг оролцуулан тэдний санал тусах, тэдний хэрэгцээнд нийцэх эсэхийг харгалзах ардчиллийн үнэт зарчимд нийцнэ.
Хэрэгжүүлэх чиглэл нь:
3.1. Хүүхэд, хүүхдийн хамт олны оролцоог хүлээн зөвшөөрч , дэмжсэн эрх зүйн
зохицуулалт бий болгох
3.2.Хүүхдийн эрх, эрх ашигтай холбоотой шийдвэрт тэднийг оролцуулах
3.3.Хүүхдийн оролцооны чадварыг багаас нь хөгжүүлэхэд хүүхдийн төлөөлөлтэй
байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх
3.4. Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, өөртөө итгэх, бусадтай харилцах чадварыг
хөгжүүлэх
3.5.Хүүхдийн өөрийн удирдлагын, сайн дурын байгууллага, тэдний саналыг
хүлээн авч, үйл ажиллагаанд тусгах хандлагыг дэмжих


Дөрөв: “Хүүхдийн оролцоог дэмжих чадавхийг нэмэгдүүлэх” – Хүүхдийн үзэл, бодол дуу хоолойг сонсох, харгалзах, тэдэнтэй хамтран ажиллах аргыг эзэмших нь хөгжилд тэмүүлэх бүх талуудын нийгмийн хэрэгцээ болно.
Хэрэгжүүлэх чиглэл нь:
4.1. Хүүхдийн оролцооны талаар ойлголт нэмэгдүүлэх, хандлага өөрчлөх, арга зүй
түгээх сургалт, сурталчилгаа, нөлөөллийг тогтмол явуулах
4.2.Гэр бүл, байгууллага, хамт олны хүрээнд хүүхдийн оролцоог дэмжих
зөвлөмж, сурталчилгааны гарын авлага, мэдээлэл, товхимолыг байнга түгээх
4.3. Хүүхдийн оролцоог дэмжсэн туршлага үр дүнгээ нэгтгэн түгээх, урамшуулах
4.4. Хүүхэд хүссэн мэдээллээ олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон
хууль ёсны арга хэмжээнд оролцсоны улмаас тэдний эрх, эрх ашиг
хөндөгдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх
4.5.Хүүхэд, хүүхдийн хамт олонтой хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын
хэрэгжилтийг мөн тэдэнтэй хамтран өөрчлөлт үр дүнг тооцож үнэлдэг байх
4.6. Хүүхэд, хүүхдийн хамт олны зохион байгуулалтыг дэмжих, тэдэнтэй зөвлөлдөх
арга хэлбэрийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр мэргэжилтэн ажилтныг
чадваржуулах
Тав :” Хүүхдийн оролцоог дэмжих бүтцийг бэхжүүлэх “ – Энэ нь хүүхэд өсвөр үеийнхний оролцоог дэмжихэд нөлөө бүхий механизм юм. Хүүхэд нас бие, хөгжлийн онцлогтоо тохирсон хэлбэрээр дэмжих зохион байгуулалт, тогтолцоог өргөжүүлнэ.
Хэрэгжүүлэх чиглэл нь:
5.1. Хүүхэд төлөөллөөрөө дамжуулан аль нэг байгууллагад хандах, санал
дэвшүүлэх, эрхээ хамгаалуулах боломжийг нэмэгдүүлэх
5.2. Хүүхдийн чуулган, парламент зэргийн тогтмол үйл ажиллагааг дэмжих
5.3. Хүүхдийн асуудлаарх бүтцийн нэгжид , хүүхдийн эзлэх хувийг хүйсийн хувьд
тэнцвэртэй байхаар нэмэгдүүлэх
5.4. Хүүхдийн чөлөөт цаг, хөгжлийн төв зэргийг түшиглэн тэдний хөдөлгөөний
нэгжийн зохион байгуулалтыг дэмжих
5.5. Сурагчдын болон хүүхдийн зөвлөлд олон талын дэмжлэг үзүүлэх, хүүхдийн
хамт олны зөвлөгч, багшийг урамшуулах, дэмжин ажиллах
5.6. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрт хүүхдийн оролцоог
хангах арга зүйг түгээх сурталчлах
Хэрэгжилтийг хангах зарим шалгуур:
• Олон нийт ашиглах мэдээллийн сантай эсэх
• Хүүхэд, хүүхдийн хамт олны оролцооны түвшин
• Хүүхдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт
• Хүүхдийн саналыг харгалзсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн тоо
• Иргэдийн нийтийн хуралд оролцогч 18-аас доош насны хүүхдийн тоо, хувь
• Хүүхдийн хамт олны байгууллага, хөдөлгөөнд нэгдсэн хүүхдийн эзлэх хувь
• Хүүхэдтэйгээ байнга зөвлөлддөг гэр бүлийн хувь
• Шийдвэрийн төсөлд хүүхдээс санал авах боломж гаргасан байгууллага, албан тушаалтны эзлэх хувь
• Хүүхэд, хүүхдийн хамт олныг дэмжих хамтран ажилласан байгууллага, хамт олны тоо