САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр197
Энэ 7 хоногт197
Энэ сард1923
Энэ жил50297

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /ТӨСӨЛ/Доктор Б.Оюун-Эрдэнэ

Нэг. Нийтлэг үндэслэл
 Монгол Улсын төрөөс Гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг цаг үеийн байдал, нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөх, гэр бүлийн эрх зүйн орчны шинэчлэл, гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдлын талаарх судалгаа, төрийн бус байгууллагууд болон үндэсний хэлэлцүүлэгүүдэд иргэдээс гаргасан санал зэрэг нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж буй юм.
 Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсын нийт өрхийн тоо 74.0 хувиар өсч, хот суурин газрын өрх 2 дахин
нэмэгджээ. Хотын нийт өрхийн 54.4 хувийг шилжин суурьшсан өрх эзэлж байна.
 Гэрлэлт нь гэр бүл бүрдэх үндэс бөгөөд гэр бүл бол хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж юм. Гэвч анхны гэрлэлтийн дундаж нас хойшилж, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хэв шинж хүн амын дунд нэмэгдэж байна.
 Гэр бүлтэй нийт хүн амын 12.8 хувийг хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс эзэлж байгаа бөгөөд ихэвчлэн 20-35 насныхан зонхилж байна. Анхны гэрлэлтийн нас хойшилж, эрэгтэйчүүд 26, эмэгтэйчүүд 24 насандаа тус тус гэрлэх болжээ.
 Өрх толгойлсон эмэгтэйчүүд 43.8 хувь, эрэгтэйтэргүүлэгчтэй өрхийн 34.8 хувь нь ядуу байна. Ядуу өрхийн 12-17 насны хүүхдийн сургуульд хамрагдалтын түвшин 67 хувь байна.
 Дээд боловсролтой 35-49 насны эмэгтэйчүүдийн 25.0 орчим хувь, 20-34 насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь өөрөөсөө доогуур түвшний боловсролтой эрэгтэйтэй гэрлэжээ.
 1989-2015 онд гэр бүлээ цуцлуулсан хүний тоо 3 дахин их нэмэгдсэн бөгөөд энэ байдал 30-44 насныхны дунд өндөр байна.
 Хүн ам орон сууцны тооллого.
 Гэрлэлтээ цуцлуулагчид салалтын шалтгаанаа итгэл алдарсан (54%), санхүүгийн бэрхшээл (47,3%), гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг (41,3%) гэсэн байна. Гэр бүлээ цуцлуулсан өрхийн 70.0 хувь нь 0-15 насны дунджаар 2 хүүхэдтэй байна. Өрхийн хүн амын дундаж тоо буурч, 2010 онд хотын нэг өрх дунджаар 4.7, хөдөөгийн өрх 4.3 гишүүнтэй болсон байна.
 Хотын 3 өрх, хөдөөгийн 5 өрх тутмын нэг нь нийлмэл өрх буюу ах дүү, садан төрлийн хамт амьдарч буй өрх байна.
Түүнчлэн холимог өрхийн эзлэх хувь хотод хөдөөгөөс 2.0 дахин өндөр байгаа бөгөөд энэ бүтцэд 5-6 ам бүлтэй өрх зонхилох хувийг эзэлж байна.
 Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал.
 2010. НХХЯ, УБИС хамтарсан
 “Гэр бүлийн үнэ цэнэ” түүвэр судалгааны дүнгээс үзвэл судалгаанд оролцогчдын 1,1% нь байнга, 43.7 % нь заримүед хүүхдийн дэргэд архидан согтуурдаг, хүүхдийнхээ дэргэд 2.7% нь байнга, 65.7% нь зарим үед муудалцдаг гэж хариулсан нь 68.4%-д нь гэр бүлийн зөрчил, маргаан байгааг харуулж байна. Хүүхдийнхээ дэргэд 1.6% нь байнга, 17.9% нь зарим үед хоорондоо зодолддог бол 6.0% нь хүүхдээ байнга зоддог, 37.8% нь зарим үед зоддог гэж хариулжээ. Гэр бүлийн хүрээнд үүсч буй дээрх сөрөг үзэгдлүүд нь хүүхдийн эрх зөрчигдөх, эмзэг байдалд орсон, эрсдэлтэй хамгаалуулах шаардлагатай хүүхдийн тоог нэмэгдүүлж хүүхдийн асуудал анхаарал татах боллоо.
 Гэр бүлийн үнэ цэнэ. 2013
Хоёр. Хөтөлбөрийн эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл, зарчим
 2.1 Хөтөлбөрийн эрхэм зорилго
 Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүлийн хөгжил, боловсрол, тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоог хангах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн үндсэн зарчим
 2.3.1 Хөтөлбөрийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, өрх гэр бүлийн түншлэл, хамтын ажиллагаа, санал санаачилга, нээлттэй мэдээлэлд тулгуурлан, Мянганы хөгжлийн зорилт, үндэсний бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаатай нягт уялдуулна.
 2.3.2 Гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдал, гэр бүлийн гишүүдийн жигд оролцоог хангахыг дэмжинэ.
 2.3.3 Гэр бүлийн харилцаан дахь үндэсний дэвшилтэт уламжлалыг орчин үеийн хандлагаар баяжуулан хөгжүүлж ахмад, залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэхийг эрхэмлэнэ.
 2.3.4 Гэр бүлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, гэр бүлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн үйлчилгээг хөхүүлэн дэмжинэ.
 2.3.5 Гэр бүлд дэхь хүний эрхийг дээдэлж, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн нийгмийн үнэ цэнийг бий болгоход чиглэсэн нийгмийн орчинг бий болгохыг дэмжинэ.

Гурав. Хөтөлбөрийн хамрах хүрээ, зорилт, хүрэх үр дүн, үйл ажиллагааны үндсэн чиглэл
ЗОРИЛТ 1. СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАМААР ГЭР БҮЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Гэр бүлийн талаар шаардлагатай судалгаа, эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоон, гэр бүлийн харилцаанд гарч буй өөрчлөлт хандлагыг тодорхой хугацааны давтамжтайгаар судалж үр дүнг бодлого хөтөлбөрт тусгаж ажиллах,
 Гэр бүл судлалаар мэргэшсэн судлаачдыг дэмжих, бусад орны мэргэжлийн байгууллага, хүмүүстэй харилцан туршлага солилцож, судалгаа шинжилгээний хүрээгээ өргөжүүлэх, хамтрах, судалгаа, ном сурах бичгийг олон нийтийн хүртээл болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
 Өрх, гэр бүлийн статистик мэдээллийн үнэн зөв байдлыг хангахад гэр бүлийн гишүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар мэдээллийн чанарыг сайжруулах,
ЗОРИЛТ 2. ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ НИЙГМИЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Гэр бүлийн талаар судалгаа, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хяналт үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх асуудлаар
төрийн ба төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэх. Олон улсын болон хөгжлийн байгууллага, агентлагийн гэр бүл,
хүүхдийн хөгжилд зориулж байгаа дэмжлэг, туслалцаа, хөтөлбөрүүдийг төрийн бодлоготой уялдуулах,
 Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэсүүдийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн сургах, чиг үүргийг жигд тодорхой болгож, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн бодит хэрэгцээтэй уялдуулах,
 Гэр бүлийн өдөр, гэр бүлийн амралт, чөлөөт цагийн газруудыг бий болгох, гэр бүлд чиглэсэн дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжид урамшуулал, дэмжлэг олгох боломжийг бүрдүүлэх,
ЗОРИЛТ 3. ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТЫН АЖЛЫГ ӨРГӨЖҮҮЛЖ ГЭР БҮЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАНА.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд шинжлэх ухааны мэдлэгт суурилсан зөвлөгөө, сургалтын үйл ажиллагаа явуулах,
 Гэр бүлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ТББ-дад холбогдох яам зөвшөөрөл олгох, стандартын хэрэгжилтийг сайжруулж иргэдэд үр дүнтэй мэргэжлийн үйлчилгээ хүрэхэд хяналт тавих,
 Гэр бүлд зөвлөн туслах сургалт зохион байгуулах, мэдээлэл сурталчилгаа хийж буй аливаа үр дүнтэй мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, түгээх,
ЗОРИЛТ 4. ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗАМААР ГЭР БҮЛИЙН САЙН САЙХАН БАЙДЛЫГ ХАНГАНА.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Өсвөр, залуу насныханд зориулсан гэр бүлийн боловсролын агуулгын хүрээ, арга зүйг боловсруулах,
 Залуу, дунд насны гэр бүлд зориулсан гэр бүлийн боловсролын агуулга, арга зүйг боловсруулах,
 Гэр бүлийн боловсрол олгох агуулга, арга зүйн хүрээнд сургалт, мэдээлэл хүргэх үйл ажиллагааг тухайн чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх,
ЗОРИЛТ 5. ТОГТВОРТОЙ, ЭРҮҮЛ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ЗАМААР ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Гэр бүлийн үнэнч байдал, ёс суртахуун, нэр төрийг эрхэмлэх, гэр бүл дэхь хайр халамж, гэрлэлтийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ном зохиол, бүтээл, туурвил, соёл урлагийн арга хэмжээг олшруулах, дэмжих,
 Урт удаан тогтвортой амьдарч байгаа гэр бүлийг урамшуулах тогтолцоог бий болгох,
 Гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, гэр бүлийн үнэт дурсамжийг бий болгох сэдлийг нэмэгдүүлж, хүүхэд төвтэй гэр бүлийн халуун дулаан, амар тайван харилцааг бэхжүүлэх олон нийтийн арга хэмжээг эрчимжүүлж, дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэх арга хэмжээнд аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшил, өрх гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх,
ЗОРИЛТ 6. ЭЦЭГ, ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ ГЭР БҮЛ ДЭХЬ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ БЭХЖҮҮЛНЭ.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой үндэсний бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах бүх шатны арга хэмжээг өргөжүүлэх,
 Эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх гэр бүлийн орчинг сайжруулахад чиглэсэн сургууль, цэцэрлэг, гэр бүл, хүүхдийн байгууллагад түшиглэсэн эцэг, эхийн боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
 Эрүүл ахуй стандарт шаардлагад нийцсэн өрхийн эрүүл ахуйн орчинг бүрдүүлэх, хүүхдийг чанартай хоол хүнс, шаардлагатай амин дэмээр дутаахгүй байх, хүүхдийн бие махбод, сэтгэл зүйн хэрэгцээг хангах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
ЗОРИЛТ 7. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛНА.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Гэр бүлийн гишүүд бие биедээ хүлээцтэй хандах, харилцан зөвшилцөх, бухимдлаа тайвнаар шийдэх, үр хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүддээ бие махбод, сэтгэл санааны шийтгэл ногдуулахаас зайлсхийж, ойлгуулан ухамсарлуулах зан үйлийг төлөвшүүлэх, гэр бүлийн харилцаанд женерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх,
 Хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчид сэтгэц заслын үйлчилгээг үр дүнтэй хүргэх боломжийг бүрдүүлэх ба ялангуяа ,эрэгтэйчүүдийн зан үйл, сэтгэл зүйн онцлогт тохирсон хөгжүүлэх сургалтын модуль гаргаж хэрэгжүүлэх,
 Эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг хүчирхийллийн эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө хамгаалах боломжийг нэмэгдүүлж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, хяналтын тогтолцоог бүхий л түвшинд сайжруулах,
ЗОРИЛТ 8. ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ
НЭМЭГДҮҮЛНЭ.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Гэр бүлийн харилцааг зохицуулж буй хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, гэр бүл нь нийгмийн өмнө хуулиаj хүлээсэн үүрэг болон ёс зүй, оюун санааны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжин туслах, сургалт сурталчилгааг өргөжүүлэх,
 Гэр бүлийн дагнасан шүүхтэй болох асуудлыг судалж, шүүгчдийг гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн асуудлаар мэргэшүүлэн сургаж, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх,
 Үр хүүхдээ тэвчишгүй, хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, аливаа хууль бус үйлдэлд оролцуулахгүй байх, өөрөө болон гэр бүлийн гишүүдээ оролцуулахаас зайлсхийх, ардчилалын үнэт зүйлсийг хамгаалах хөгжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө гэр бүлийн оруулах хувь нэмэр, үүрэг хариуцлагыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх,
ЗОРИЛТ 9. ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ГЭР БҮЛ САЛАЛТЫГ БУУРУУЛНА.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Залуу эцэг, эхчүүдэд зориулан хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, хөгжлийг нь дэмжих хийгээд анхны жилүүдийн хямралыг даван туулах, ойлголцох, зөрчлийг шийдвэрлэхэд туслах сургалт зөвлөгөөнд зайлшгүй хамрагддаг тогтолцоог бүрдүүлэх,
 Залуу гэр бүлийн ахуйн нөхцөл, орон сууцны хангамжид анхаарах асуудлыг ажил олгогчидтой хамтран шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх,
 Залуучуудын ажлын байр нэмэгдүүлж гэр бүлийн санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, эдийн засгийн чадавхигүй залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх,
ЗОРИЛТ 10. ГЭР БҮЛД ЧИГЛЭСЭН БҮС НУТГИЙН БОДЛОГООР ХИЛЧДИЙН ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Улсын хилийн дагуу алслагдсан бүсэд амьдарч буй хилчдэд гэр бүл, сэтгэл зүй, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн боловсон хүчнийг мэргэшүүлэн бэлтгэх, мэдээлэл авах, хөгжих, боловсрох эрхийг хангах, гэр бүлийн хөгжлийг дэмжих гэр бүлийн зөвлөгөө мэдээлэл, сургалт, хөгжлийн үйлчилгээг өргөжүүлэх,
 Хилчдийн хүүхдийн боловсролыг дэмжих, хилийн заставуудад гэр цэцэрлэг байгуулах, хүүхдэд ээлтэй, хөгжлийг дэмжсэн орчин
бүрдүүлэх, улсын хил дээр ажиллаж амьдарч байгаа офицер, ахлагч нарын хүүхдийг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх
боломжийг бүрдүүлэх,
 Хилийн заставт амьдарч байгаа ажилгүй гэр бүлийн гишүүдэд хөдөлмөр эрхлэх боломж олгох төсөл хөтөлбөрийг төрөөс бодлогоор
санхүүжүүлэн хэрэгжүүлж хилчдийн гэр бүлийг хамтдаа амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгөтэй болох, газар
өмчлөх, орон сууцны зээлд хамруулах зэрэг нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх бодлогын орчинг бүрдүүлэх,
ЗОРИЛТ 11. ХӨДӨӨГИЙН ГЭР БҮЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРТЭХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНА.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Хөдөөгийн гэр бүлд явуулын эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, худалдаа, даатгалын үйлчилгээг хүргэх боломжийг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх ёсны боловсрол, амралт сувилалд амрах мэдээлэл, боломжийг хүргэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх,
 Шилжих хөдөлгөөнд оролцох, гэр бүлийн амьдралтай холбоотой чухал шийдвэр гаргах, гэр бүлийн хүчирхийллийг мэдээллэх үед
нь зөвлөн туслах, шаардлагатай мэдээллээр хангах, туслалцаа үзүүлдэг үйлчилгээний хэлбэрийг бий болгох,
 Гэр бүлийг хөгжүүлэх, тэдэнд үйлчилгээ үзүүлэх нийгэм, хамт олны үйл ажиллагаанд оролцох боломжийг олгох сургалт, соёл,
олон түмний ажлын үйлчилгээг хүргэх дэвшилттэй арга, хэлбэрийг бий болгох,
ЗОРИЛТ 12. УРГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ ЦУС ОЙРТОЛТООС СЭРГИЙЛЭН МОНГОЛ ХҮНИЙ УДМЫН САНГ ХАМГААЛНА.
 Чиглэсэн үйл ажиллагаа
 Цус ойртолтоос сэргийлж, ураг удмаа мэдэх, ураг төрлийн үнэн зөв холбоог илтгэсэн овог удмын нэртэй байх явдлыг иргэн бүрт ойлгуулж Монгол хүний генийн санг хамгаалах үндэсний хөдөлгөөн өрнүүлэх,
 Ургийн бичиг хөтлөх зөвлөмж, гарын авлага, хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэх, ашиглах материалуудыг хэвлэн гаргах,
 Удмын нэрийг гэр бүлийн ургийн бичигт тэмдэглэн хэрэглэх болон түүний ач холбогдлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдийг ашиглан мэдээлэл сурталчилгаа бэлтгэн явуулах,
 1900-2010 оны хүн амын нэгдсэн тооллого, бүртгэл, үндэсний төв архивын материал зэргийг ашиглан 5-н үеийн ургийн зураглалыг
иргэдийн оролцоо, саналд үндэслэн хийж, улсын бүртгэлийн баримтууд, судлаачдын судалгааны үр дүн, иргэдийн саналд үндэслэн
овог удмын нэрийг олгох, бүртгэлжүүлэх, кодлох ажлыг хийх
 Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа
 Хөтөлбөрийг 2020 оныг дуустал хэрэгжүүлнэ.
 Гэр бүлийг дэмжих салбар дундын оролцоог хангана.
 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцад бүх салбарын оролцоог хангаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцыг улирал дутам салбар дундын хэлэлцүүлэгээр дамжуулан хянах, мэдээлэх боломжийг бүрдүүлэх,
 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг салбар бүрээр төсөвт тусгаж байх,
 Хагас жил тутам хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, сайн хэрэгжүүлсэн салбарыг нийтэд мэдээлэн урамшуулах,