САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  "Хүүхдийн хөгжил хамгааллын жил"-ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд та хамрагдсан уу
тийм
үгүй

     тийм 54.545454545455%
6
     үгүй 45.454545454545%
5
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр133
Энэ 7 хоногт493
Энэ сард2802
Энэ жил31212
 СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ 4

Гар утас гангараа бус хэрэглээ болсонтой адил хамгаалалтын суудал бага насны хүүхэдтэй хүн бүрийн байнгын хэрэглээ болох учиртай Хүүхдэд зориулсан хамгаалалтын суудлыг анх 1963 онд Швейцарь улсад зохион бүтээжээ. Тэр цагаас хойш энэ бүтээл нь тоолж барамгүй олон бяцхан зорчигчийн амь нас, эрүүл мэндийг аварсаар ирсэн байна. Энэхүү аюулгүйн хэрэгсэл нь нийтээр өргөн хэрэглэснээр хүүхдийн эндэгдлийг 3.5 хувиар бууруулж, мөн зам тээврийн ослын улмаас авч болох гэмтэл бэртлийг багасгаж байгааг олон орны статистик судалгаа нотолж байна. Гадны улс орнуудадбага насны хүүхдийг автомашинд авч явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгахыг хуульчилсан байдаг. Харин манай орны хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 е-д гурав хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон байдаг. Гэтэл дээрх заалт төдийлөн хэрэгждэггүй. Зарим эцэг эх хүүхдийн зориулалтын суудлын талаар сонсоо ч үгүй байдаг юм.Тиймээс хүүхдэдээ зориулан хамгаалалтын суудал авах гэж буй эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Хамгаалалтын суудлын зэрэглэлүүд: “0” 0-10 кг / дөнгөж төрснөөс нэг нас хүртэлх хүүхдэд/ “+0” 0-13 кг /дөнгөж төрснөөс 1.5 нас хүртэлх хүүхдэд/ “1” 9-18 кг /ойролцоогоор 1-4 настай хүүхдэд/ “2” 15-25 кг /ойролцоогоор 3.5 - 7 насны хүүхдэд/ “3” 22-36 кг /ойролцоогоор 6-12 насны, эсвэл 150 см хүртэлх өндөртэй хүүхдэд/ 0+/1, 0+1/2 эсвэл 1/2/3 гэсэн олон зориулалттай загварууд байдаг. Автомашины хамгаалалтын суудал нь олон янз байдаг. Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд өсч том болсон хүүхдийг ч тээвэрлэх зориулалттай ч байдаг. Хүүхдийн нас, жингээс нь хамааран загвар нь янз бүр. Тийм учраас бяцхан үрдээ зориулалтын суудал худалдан авахын тулд хүүхдийнхээ жинг эхлээд үзээрэй. Эх сурвалж: Замын цагдаагийн ерөнхий газар

Зөвлөмж
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ 2