САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр186
Энэ 7 хоногт186
Энэ сард1912
Энэ жил50286

“ХҮҮХДИЙН ИНДЭР” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД 2016 ОНЫ 2 ДУГААР САРД “ГЭР БҮЛ ДЭХ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Зорилго: Хүүхдийн оролцоог дэмжих үйл ажиллагааны хүрээнд “Хүүхдийн индэр” ажиллуулж, хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж, аймаг, орон нутгийн удирдлагуудад хүргүүлж, асуудлыг талуудын оролц ...

330   0   2016-02-23   10:26:47

"Цодгор хүү-2016” өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирлээ.

МХО-ны шатрын багш , Монгол улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсаны нэрэмжит өсвөрийн шатарчдын “Улсын аварга” шалгаруулах “Цодгор хүү 2016” тэмцээн 2016.01.19-21-ний өдрүүдэд МХО-нд амжи ...

511   1   2016-02-03   15:41:49

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн тэргүүний байгууллагаар шалгарлаа

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс 2015 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтуудыг амжилттай биелүүлж, үйл а ...

329   0   2016-02-01   16:55:02

Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх сонирхолтой иргэдэд мэдээлэл өглөө

2016 оны 01 сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн сургалт, мэдээллийн их танхимд хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх сонирхолтой иргэдэд зориулан хууль, дүрэм, журам боло ...

307   0   2016-01-07   17:19:56

“МӨНГӨН ХАРШ” АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХДИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛЛОО

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт “Мөнгөн харш” аймгийн оны шилдэг хүүхдийн сүлд модны наадмыг зохион байгууллаа. Сүлд модны наадмаар авьяаслаг хүүхдүүд концерт толилуу ...

380   0   2015-12-31   14:22:12

"ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ"-НИЙ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Уулзалтын үеэр Хүүхэд харах үйлчилгээний сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан бөгөөд “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй” болон “Хүүхдээ харуулах” иргэдэд зориулан Монгол Улсын “Хүүх ...

588   0   2015-12-30   16:59:21

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын “Мэргэд” сургуулийн 12б ангийн сурагч Ш. Самдан оны онцлох хүүхдээр шалгарлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сон ...

315   0   2015-12-25   18:46:29

Хүүхэд харах үйлчилгээний сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна

Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг баталсан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээ ...

541   0   2015-12-23   11:42:01