САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр164
Энэ 7 хоногт164
Энэ сард1890
Энэ жил50264

"Цодгор хүү-2016” өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирлээ.

МХО-ны шатрын багш , Монгол улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсаны нэрэмжит өсвөрийн шатарчдын “Улсын аварга” шалгаруулах “Цодгор хүү 2016” тэмцээн 2016.01.19-21-ний өдрүүдэд МХО-нд амжи ...

511   1   2016-02-03   15:41:49

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН “ЦАГААН ЗАЛАА” ЗУСЛАНД 600 ХҮҮХДИЙГ АМРААЖ БАЙНА.

“Хүүхдийн хөгжил хамгаалал” зорилтот жилийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхнийг нийгэмшүүлэх, хамт олон дотор төлөвшүүлэх, байгаль, эх дэлхийгээ хайрлаж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд хө ...

477   0   2018-06-26   03:27:27

ХҮҮХДИЙН ЭЛЧ Г.УУГАНЦЭЦЭГ АНДГАЙ ӨРГӨЖ ХҮҮХДИЙН ЭЛЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ “ГЭРЭГЭ”-ЭЭР БАТЛАМЖЛАВ

Өвөрхангай аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг “ЧӨЛӨӨТ ЦАГ-БИДНИЙ ХӨГЖИЛ” сэдвийн дор 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Тус чуулганаар хүүхдийн элчээр Г.Ууганцэцэг сонгогдон ажилла ...

436   0   2017-10-23   12:44:29

“АХА” танин мэдэхүйн тэмцээн боллоо

Аймгийн ЭМГ, МСҮТ, ГБХЗХГ, ГБССНийгэмлэг хамтран “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” үндэсний аяны хүрээнд МСҮТөвийн оюутан, залуучуудын дунд "АХА" танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа. Танин мэдэ ...

428   0   2016-12-02   15:13:58

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН “ХҮРЭЛ ТУЛГА-2016” АЙМГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.03.17 Арвайхээр хот Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх ...

425   0   2016-03-18   10:01:57

“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД БИДНИЙ ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан зорилтод жилийн төлөвлөгөөнд санал авах ажлыг үе шаттай зохион байгуулж ба ...

425   0   2018-01-17   18:19:16

“Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Монгол шуудан ХК-тай хамтран хүүхэд, өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, зөв зохистой хэрэ ...

397   0   2017-03-09   12:00:51

“МӨНГӨН ХАРШ” АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХДИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛЛОО

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт “Мөнгөн харш” аймгийн оны шилдэг хүүхдийн сүлд модны наадмыг зохион байгууллаа. Сүлд модны наадмаар авьяаслаг хүүхдүүд концерт толилуу ...

380   0   2015-12-31   14:22:12