САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр286
Энэ 7 хоногт286
Энэ сард2649
Энэ жил2649

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН “ЦАГААН ЗАЛАА” ЗУСЛАНД 600 ХҮҮХДИЙГ АМРААЖ БАЙНА.

“Хүүхдийн хөгжил хамгаалал” зорилтот жилийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхнийг нийгэмшүүлэх, хамт олон дотор төлөвшүүлэх, байгаль, эх дэлхийгээ хайрлаж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд хө ...

891   0   2018-06-26   03:27:27

ОЛОН УЛСЫН "САЙН ДУРЫНХАН" -Ы ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Аймгийн ГБХЗХГазар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Арвайхээр сумын ЗДТГазар хамтран “САЙН ДУРЫНХАНДАА БАЯРЛАЛАА” арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарйн 10-ны өдөр зохион байгууллаа. Арвайхээр ...

888   0   2019-12-12   09:10:53

ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 92 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ГБХЗХГ-аас Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ойн өдрөөр "Хүүхдэд суурилсан нийгмийн хөгжил" өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд "Lector center" сургалтын т ...

887   0   2017-05-09   11:24:56

Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргалаа

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн залуучуудын чуулган, уулзалт, хэлэлцүүлэг, нийт 330 залуучуудын салбар зөвлөлөөс о ...

874   0   2019-11-14   11:37:38

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхээр "Хүртээмжтэй ирээдүй" уриа ...

861   0   2019-12-09   07:20:03

"БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ОРЧИНГ ДЭМЖИХ" сургагч багш нарыг бэлтгэж байна.

Аймгийн 19 сумын 31 цэцэрлэгийн 40 гаруй аргазүйч болон багш нарыг хамруулан "Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь" мэдлэг, ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж бай ...

854   0   2019-11-18   08:28:03

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БАЙНГЫН АСАРГААНД БАЙДАГ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ГЭРИЙН СУРГАЛТЫГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэгш хөгжүүлэх, ойр дотны хүмүүстэй нь хамт сургаж, авъяас ур чадвар, нөөц боломж дээр нь тулгуурлан цаашид сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий болов ...

824   0   2019-12-09   07:35:59

УГИЙН БИЧИГ” ХӨТЛӨХИЙН АЧ ХОЛБОГДОЛ СУРГАЛТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Арвайхээр сумын ЗДТГазар, Өвөрхангай аймаг дахь Ураг удам уламжлалтын холбоо хамтран "Өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлцгээе" сургалт өдөрлөги ...

819   0   2018-09-20   07:12:34