САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр101
Энэ 7 хоногт749
Энэ сард3546
Энэ жил58259

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БАЙНГЫН АСАРГААНД БАЙДАГ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ГЭРИЙН СУРГАЛТЫГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэгш хөгжүүлэх, ойр дотны хүмүүстэй нь хамт сургаж, авъяас ур чадвар, нөөц боломж дээр нь тулгуурлан цаашид сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий болов ...

953   0   2019-12-09   07:35:59

"БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ОРЧИНГ ДЭМЖИХ" сургагч багш нарыг бэлтгэж байна.

Аймгийн 19 сумын 31 цэцэрлэгийн 40 гаруй аргазүйч болон багш нарыг хамруулан "Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь" мэдлэг, ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж бай ...

945   0   2019-11-18   08:28:03

“АХА” танин мэдэхүйн тэмцээн боллоо

Аймгийн ЭМГ, МСҮТ, ГБХЗХГ, ГБССНийгэмлэг хамтран “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” үндэсний аяны хүрээнд МСҮТөвийн оюутан, залуучуудын дунд "АХА" танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа. Танин мэдэ ...

940   0   2016-12-02   15:13:58

“МӨНГӨН ХАРШ” АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХДИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛЛОО

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт “Мөнгөн харш” аймгийн оны шилдэг хүүхдийн сүлд модны наадмыг зохион байгууллаа. Сүлд модны наадмаар авьяаслаг хүүхдүүд концерт толилуу ...

933   0   2015-12-31   14:22:12

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нийгэмдээ үлгэр дуурайлал болсон 3 үеийн гэр бүлийн төлөөллийг хамруулан гэр бүлийн тангараг өргөх, хүндэтгэл ёслолын арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээгээр залуу, дунд, ахмад үеийн 31 ...

928   0   2017-05-16   10:37:44

“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД БИДНИЙ ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан зорилтод жилийн төлөвлөгөөнд санал авах ажлыг үе шаттай зохион байгуулж ба ...

905   0   2018-01-17   18:19:16

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН “ХҮРЭЛ ТУЛГА-2016” АЙМГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.03.17 Арвайхээр хот Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх ...

897   0   2016-03-18   10:01:57

“ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай дахь салбар зөвлөл хамтран "ХАМТДАА ХАМГААЛЬЯ" уриан дор 2 дахь удаагийн панилист уулзалт хэлэлцүүлгийг з ...

895   0   2019-12-09   07:23:37