САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр22
Энэ 7 хоногт940
Энэ сард1980
Энэ жил51341

Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн болж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болго ...

830   0   2016-12-09   11:39:57

"Дуулах өв-2017" аймгийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Монголын хүүхдийн ордноос 2 жил тутам зохион байгуулагддаг ардын болон хүүхдийн дуу дуулаачдын “Дуулах өв-2017” наадмын 2 дугаар шатны шалгаруулалт буюу аймгийн наадмыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны ...

829   0   2017-03-16   10:12:24

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын “Мэргэд” сургуулийн 12б ангийн сурагч Ш. Самдан оны онцлох хүүхдээр шалгарлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сон ...

823   0   2015-12-25   18:46:29

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг даргын ивээл дор өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, ...

818   0   2018-01-17   17:47:23

"Чөлөөт цаг- Бидний хөгжил" аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган зохион байгуулагдлаа

Аймгийн ЗДТГазар, ДЗОУБ-ын Өвөрхангай, Арвайхээр ОНХХ-үүд, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран “Чөлөөт цаг- Бидний хөгжил” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг хоёр дахь жилдээ амжилттай зохион б ...

814   0   2016-04-25   15:16:47

“ЭРЭЛ ШИЙДЭЛ” ИЛТГЭХ УРЛАГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран “Залуусын манлайлал” сарын аяны хүрээнд “ЭРЭЛ ШИЙДЭЛ” илтгэх урлагын аварга шалгаруулах у ...

811   0   2018-09-19   01:53:47

“ШИЛДЭГ АНГИ ШАЛГАРУУЛАХ” УРАЛДААНЫ ЯЛАГЧИД

“Хүүхдийн хөгжил хамгаалал” ажлын жилийн хүрээнд “Бид нэг гэр бүл” анги хамт олны дунд болзолт уралдааныг зарлаж, шилдэг анги хамт олны шалгаруулалтыг хийж, хэрэгжилтийг дүгнэсэн. Уг уралдаанд Арвайхэ ...

805   0   2019-01-10   04:20:28

“Уран жиргээ-2017” аймгийн наадам амжилттай боллоо.

“Уран жиргээ-2017” уран уншлагын аймгийн наадмыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ХДТ-тай хамтран ГБХЗХГ-ын Мэдээлэл, сургалт сурталчилгааны их танхимд амжилттай зохион байгууллаа. Наадамд ...

802   0   2017-03-23   12:51:32