САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр89
Энэ 7 хоногт313
Энэ сард2451
Энэ жил48021

2021-06-02   08:52:41   68   0
  Албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан өрөөтэй боллоо
Албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан өрөөтэй боллоо
Олон Улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Гэр бүлийн зөвлөл”-өөс санаачлан зохион байгуулж, тохижуулсан “ХҮҮХДИЙН ӨРӨӨ”-ний нээлтийг хийлээ.
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс 2019 онд “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг уриалж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн бөгөөд энэ хүрээнд аймгийн хэмжээнд 10 гаруй байгууллага “Хүүхдийн өрөө”-г тохижуулсан байдаг.
Байгууллагын Хүүхдийн өрөөний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах оролцож, хэлсэн үгэндээ “Аль ч байгууллагын ажилтан, алба хаагчид илүү цагаар ажиллах үе бишгүй гардаг тул ийм үед бага насны хүүхдүүдийг нь ажил дээрээ авч ирж ХҮҮХДИЙН ӨРӨӨНДӨӨ түр саатуулан ая тухтай, аюулгүй байлгах нь ажилтануудад байгууллагын зүгээс үзүүлж буй маш том дэмжлэг, нөгөө талаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмэр юм. Байгууллага бүр энэхүү ажлыг түүчээлэн үргэлжлүүлээрэй гэж УРИАЛЛАА”.
Хүүхдийн өрөөний ханын зургийг Хүүхдийн ордны зургийн дугуйлангийн багш Д.Даваамаа зурж, доторх тохижилт, тоглоом, ном хэрэгслийг байгууллага болон албан хаагчдын дэмжлэг, санаачлагаар бүрдүүлсэн байна.
БАЙГУУЛЛАГА БҮР АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДИЙН ӨРӨӨТЭЙ БОЛОХЫГ БҮХ “ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨЛ”-ҮҮДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ