САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр104
Энэ 7 хоногт752
Энэ сард3549
Энэ жил58262

2021-10-29   03:14:54   20   0
  "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын эрх, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомж, дүрэм журам болон хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аюуш баатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгт газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг өгч, байгууллагынхаа ажил, үйлчилгээг сурталчлах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг нь хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх чиглэлээр ажиллалаа.
Хүүхдийн ордоны Б.Отгондулам багштай “Happy piano” хөгжмийн дугуйлан, Г.Мөнхсайхан багштай “Ирмүүн” бүжгийн дугуйлангийн сурагчид урлагийн тоглолт тоглож, дугуйлан, сургалтын үйл ажиллагааг сурталчиллаа.
Мөн өдөрлөгийн үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг сурталчлах, бага насны хүүхдийг ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны охид, хөвгүүдэд бэлгийн боловсролын талаарх зөв мэдээллийг түгээх, асран хамгаалагч харгалзан дэмжигч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайраа бэлэглэе” аяны нээлтийг албан ёсоор эхлүүлж, иргэд олон нийтэд шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэсэн юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ