САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр113
Энэ 7 хоногт517
Энэ сард2243
Энэ жил50617

2015-12-31   14:22:12   382   0
  “МӨНГӨН ХАРШ” АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХДИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛЛОО
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт “Мөнгөн харш” аймгийн оны шилдэг хүүхдийн сүлд модны наадмыг зохион байгууллаа. Сүлд модны наадмаар авьяаслаг хүүхдүүд концерт толилуулж, 2015 оны шилдэг хүүхэд, Эрхэм үйлст гэр бүл, Хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг шалгаруулж, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд “Батламж” гардуулж, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.
Сүлд модны наадамд 250 гаруй хүүхэд, концертонд 60 хүүхэд оролцсоноос 15 хүүхдэд “Манлайлагч хүүхэд” медаль, 110 хүүхдэд хамтран ажилласан байгууллагын гарын бэлгийг гардууллаа.

2015 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭР
1. Сурлагын амжилт, танин мэдэхүй Төмөр-Очирын Түвшинтөгс Арвайхээр сум, Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч
2. Урлаг, уран бүтээл Адъяасүрэнгийн Оюу-Эрдэнэ
Чулуунхүүгийн Дуламжав Баруунбаян-Улаан сум, ЕБС-ийн 12а ангийн сурагч
Арвайхээр сум, ЕБС-ийн 11д ангийн сурагч
3. Биеийн тамир, спорт, бие бялдарын хөгжил Бишрэлтийн Хорлоодой Арвайхээр сум, ЕБС-2, 12б ангийн сурагч
4. ХӨУБ, хөдөлгөөн, хамт олны удирдлага, зохион байгуулалт Энхтөрийн Пагамжав
Түмэнжаргалын Бүжинлхам Арвайхээр сум, ЕБС-1, 12в ангийн сурагч
Арвайхээр сум, Мэргэд 12б ангийн сурагч
5. Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа Жүгдэрнамдагийн Энхбат Арвайхээр сум, Мэргэд, 12а ангийн сурагч
6. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс, ёс суртахууны чанар Батхуягын Миеэгомбо Арвайхээр сум, Мэргэд, 12б ангийн сурагч
7. Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх, санаачлах онцлог Батмэндийн Ширнэн Арвайхээр сум, ЕБС-1, 12г ангийн сурагч,

9. Эх орны түүх, соёл, өв уламжлал Ядамсүрэнгийн Төгс-Амгалан Хужирт сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч

“ЭРХЭМ ҮЙЛСТ ГЭР БҮЛ”-ЭЭР ШАЛГАРСАН ГЭР БҮЛ
1. Батсүхийн Түвшинжаргал
Баатарчулууны Биндэръяа нарын гэр бүл
2. Дашзэвэгийн Болдбаатар
Бандийн Баярмаа нарын гэр бүл
ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОН
1. “Номын гүүр” Англи хэлний сургалтын төв
2. Гучин-Ус сумын соёлын төв
3. Баян-Өндөр сумын ОНБНЗ тус тус шалгарлаа
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ