САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  "Хүүхдийн хөгжил хамгааллын жил"-ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд та хамрагдсан уу
тийм
үгүй

     тийм 75%
3
     үгүй 25%
1
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр6
Энэ 7 хоногт127
Энэ сард2298
Энэ жил30110

2016-02-03   15:41:49   218   1
  "Цодгор хүү-2016” өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирлээ.
МХО-ны шатрын багш , Монгол улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсаны нэрэмжит өсвөрийн шатарчдын “Улсын аварга” шалгаруулах “Цодгор хүү 2016” тэмцээн 2016.01.19-21-ний өдрүүдэд МХО-нд амжилттай зохиогдлоо. Тэмцээнийг “МХО”, “Хурай”, “Хаатил”, “Баялаг орд” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд “Хурай” ХХК-ийн захирал Б.Болор тэмцээнийг сүүлийн 16 жил ивээн тэтгэж багаа юм. 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд 21 аймгийн шатарчид, “Улаанбаатар хотын аварга” шалгаруулах тэмцээнээс шалгарсан нийт 260 орчим шилдэг өсвөрийн шатарчид 8 насны ангилалд Швейцарь системээр 9 өрөг тоглон, ур ухаанаа уралдуулсан байна.
Өвөрхангай аймгаас оролцсон тамирчдын амжилтаас дурьдвал:
5 хүртэлх насны ангилалд:
Мөнх-Эрдэнийн Жамъянжав /Арвайхээр сумын 7-р цэцэрлэг /31 оролцогчдоос 6-р байр,
Мөнхдоржийн Маргад-Эрдэнэ /Баруунбаян-Улаан сумын цэцэрлэг/ 26 оролцогчоос 6-р байр,
6-7 насны ангилалд:
Энхбаатарын Анарчимэг /Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч/ 36 оролцогчдоос 15-р байр,
Даваадоржийн Дамцагдорж /Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч/ 39 оролцогчдоос 8-р байр
8-9 насны ангилалд:
Чимэдддавгын Мягмарзаяа /Арвайхээр сумын МГХГС-тай Мэргэд сургуулийн сурагч /50 оролцогчдоос 13-р байр,
Чойдоггямцайн Санжидмолом /Гучин-Ус сумын ЕБС-ийн сурагч/ 45 оролцогчоос 29-р байр
10-11 насны ангилалд:
Энхбаатарын Тэгшдэлгэр /Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч/ 40 оролцогчоос 36-р байр,
Төртогтохын Пүрэв-Ундрал /Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн сурагч/ 34 орлцогчоос 17-р байрыг тус тус эзэлсэн бөгөөд 6 тамирчин 50 хувиас дээш хожил авсан амжилттай байна.
Энэ жилийн наадамд оролцоход аймгийн Биеийн тамир спортын газар, Шатрын холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
Zochin 2016-02-03   16:13:28
byatsxan oroltsogchiddoo bayar xurgej amjilt xusie.