САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр93
Энэ 7 хоногт769
Энэ сард3860
Энэ жил52234

2016-03-04   13:20:37   368   0
  Аймгийн Цагдаагийн газартай хамтарсан удирдамжийн дагуу сумдад ажиллаж байна.
Аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж буй “Бидний амьдрах гэрэлт ирээдүй” 2 сарын аяны хүрээнд хэлтсийн Хүүхдийн хамгаалал, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Тайванжаргал, хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цэвээндулам нар аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат, олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Туяацэцэг, архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, дэд хурандаа Р.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй 3 дугаар сарын 02-ны өдөр Хужирт суманд 1 өдөр ажиллаа.
Хужирт сум нь аймгийн төвөөс 84 км-ийн зайтай байрладаг бөгөөд 0-18 насны 2365 хүүхэдтэй. 2014 онд хүүхэд оролцсон гэмт хэрэг 1 гарч байсан бол, 2015 онд 7 болж нэмэгдсэн үзүүлэлт гарсан тул энэ удаагийн 2 байгууллагын хамтын ажлаар Хужирт сумын ЕБС-ын сурагчдыг бусдын бие махбодид гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 6-9, 10-12 дугаар ангийн 800 гаруй сурагчид, хүүхдийн хүмүүжилд багш, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг оролцоо сэдвээр ЕБС, СӨББ-ын 50 гаруй багш нарыг хамруулсан сургалтыг зохион байгуулж, төрийн албан хаагчид болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тухай болон Хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай мэдээллийг тус тус хүргэлээ.
Дараагийн удаад Бүрд суманд ажиллах төлөвлөгөөтэй байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ