САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр83
Энэ 7 хоногт759
Энэ сард3850
Энэ жил52224

    2017-03-29   09:53:02   313   0
      ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.
    “Хангарьд РС”, “Аrena РС”, “Gyber Sport”, “Freinds” “Game center” “3D тоглоомын төв” зэрэг газруудаар ЕБС-ийн сурагчид цагийн хязгааргүй, хараа хяналтгүй тоглож байна мөн РC тоглоомын газрын тоо нэмэгдэж байна гэсэн аймгийн МШУТөвд хандсан иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газрын үйл ажиллагаатай танилцах, түүгээр үйлчлүүлж буй хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох арга хэмжээг авах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ГБХЗХГазар, Арвайхээр сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж ажиллаа.
    Тус суманд цахим тоглоомын үйлчилгээ үзүүлж буй 8 газрууд нь Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүн зэргийг шалгахад биелэлт хангалтгүй, үйл ажиллагаа явуулах стандарт чанарын шаардлага хангалтгүй, олон зөрчил дутагдлууд илэрлээ.
    Тус шалгалтын явцад гарсан үйлчилгээний талаарх зөрчил дутагдлыг арилгаж ажиллах зөвлөмжийг боловсруулан цахим тоглоомын газруудад хүргүүлж мөн цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж буй ажилтнуудад цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомжийг танилцуулж хүүхдийн эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдтэй харилцах харилцааны болон тоглоомонд донтохоос урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдлэг олгох сургалтанд хамруулж мэдээлэл өглөө.
    СЭДЭВ : Цаг үеийн мэдээ