САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр42
Энэ 7 хоногт718
Энэ сард3809
Энэ жил52183

2017-06-23   11:40:45   312   0
  НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд мэдээлэн сурталчилах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2017 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Аюушбаатарын талбайд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь оролцож, байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжиж буй бодлого үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулан хүүхэд, залуучууд, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүллээ. Энэ үеэр Эрх зүйн шинэчлэлийн бодлого, явц, зорилт, байгууллагын ажил, үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлах иргэдээс өргөдөл гомдол, санал хүсэлтийг нь хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үүнд:
 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Залуучуудын хөгжлийн тухай, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг сурталчилах сургалт, мөн эцэг эхчүүдэд зориулан хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт сургалтыг ..... хүүхэд ..... насанд хүрэгчдэд хийсэн.
 Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр хэрэгжүүлэж буй үйл ажиллагааны чиглэл, байгууллагын санхүү төсвийн ил тод байдал, Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа нөлөөллийн чиглэлээр хэрэгжүүлэж буй үйл ажиллагааны танилцуулга, тус газрын дэргэдэх дугуйлан секц, клубууд, “Цагаан залаа” хүүхдийн зуслангын амралтын хуваарь, зоихон байгуулагдах уралдаан тэмцээний талаар мэдээллийг иргэдэд өгч ажиллав.
 Аймгийн төв талбайд байрласан LCD лед дэлгэцээр Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиудын видео танилцуулга, Гэр бүлийн хүчирхийлэл, хамтарсан баг, хүүхэд хамгааллын 108 утас зэрэг 10 төрлийн шторк хүүхдийн эрхийн талаарх 10 цуврал нэвтрүүлэгийг гаргаж иргэдэд хэрэгцээт мэдээллийг үзүүлсэн.
 Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд харах үйлчилгээний асуудлаар хандсан 6 иргэний гомдол хүсэлтийг хүлээн авч хууль эрх зүйн болон сэтгэлзүйн зөвлөгөөг өгч ажиллаа.
 2015-2017 оны үйл ажиллагааны онцлогийг харуулсан 10ш фото самбар байрлуулан мэдээллийг түгээж, Хүүхэд хамгааллын статистик судалгааны эмхэтгэл ном, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, хүүхдийн хөдөлмөр, бага насны хүүхдийн ахуйн осол гэмтэл, хүүхэд хамгааллын утас, хүүхэд хамгааллын хамтарсан баг, цахим тоглоомын хор уршиг зэрэг нийт 9 төрлийн 415 ш брошур, гарын авлага материал бэлтгэн иргэдэд тарааж, 215 хүүхэд, 340 насанд хүрэгч, нийт 871 хүнд мэдээлэл зөвлөмж, холбогдох үйлчилгээг хүргэж ажиллалаа.
 Мөн өдөрлөгийн үеэр иргэдээс үйл ажиллагааны талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн санал, асуулгыг хуудсаар авч дүгнэлт гарган цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллахаар төлөвлөж байна.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”- ийн талаар тухайн өдөр давхардсан тоогоор 4 телевиз, 2 сонин 6 цахим хуудас нийт 10 мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэл хүргэсэн.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ