САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр36
Энэ 7 хоногт712
Энэ сард3803
Энэ жил52177

2018-01-17   18:16:48   363   0
  Өвөрхангай хүүхдүүдийн нэгдсэн шинэ жил “#Мөнгөн #харш-#2017” ёслолын арга хэмжээ
Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон 5 дахь жилдээ оны тэргүүний хүүхэд, хүүхдэд ээлтэй байгууллага, эрхэм үйлст гэр бүлийг шалгаруулах Мөнгөн харш аймгийн хүүхдийн шинэ жиллийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

"ОНЫ ТЭРГҮҮН ХҮҮХЭД-2017" оны шилдгүүдийг 10 номинацаар шалгарууллаа.

1. “СУРЛАГЫН АМЖИЛТ” НОМИНАЦИД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН МЭРГЭД ЛАБОРАТОРИ СУРГУУЛИЙН 12Б АНГИЙН СУРАГЧ ЭНЭБИШ ОВОГТОЙ ЖАМБАЛДОРЖ
2. “УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ НОМИНАЦИД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ЕБ-ИЙН 1-ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 12Д АНГИЙН СУРАГЧ Ө.УРАНЧИМЭГ
3. “БИЕИЙН ТАМИР СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ НОМИНАЦИД ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДЭЭР ШАЛГАРСАН АРВАЙХЭЭР СУМЫН ЕБ-ЫН 1-Р СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ МОНГОЛХҮҮГИЙН АДЪЯАНАЦАГ
4. “ЭХ ОРНЫ ТҮҮХ СОЁЛ ӨВ УЛАМЖЛАЛ” НОМИНАЦИД ОНЫ ШИДДЭГ ХҮҮХДЭЭР ШАЛГАРСАН АРВАЙХЭЭР СУМЫН ЕБ-ЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ ГАНТУЛГА ОВОГТОЙ ДАВААДОЛГОР
5. “ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА” НОМИНАЦИД ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДЭЭР ШАЛГАРСАН САНТ СУМЫН ЕБСУРГУУЛИЙН 11А АНГИЙН СУРАГЧ БАЯРТОГТОХ ОВОГТОЙ МЯНГАНЦЭЦЭГ
6. “БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН” НОМИНАЦИД ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДЭЭР ШАЛГАРСАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН МЭРГЭД ЛАБОРАТОРИ СУРГУУЛИЙН 10Б АНГИЙН СУРАГЧ Д.БЯМБАСҮРЭН
7. “ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС” НОМИНАЦИД ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДЭЭР ШАЛГАРСАН АРВАЙХЭЭР СУМЫН ЕБ-ЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ БАТ-ОЧИР ОВОГТОЙ ОЮУНДЭЛГЭР
8. “ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНИЙГ СЭДЭХ, САНАЛ САНААЧЛАГА” НОМИНАЦИД ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДЭЭР ШАЛГАРСАН БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ ЭНХТҮВШИН ОВОГТОЙ ЗАГАРЗҮСЭМ
9. “БҮТЭЭЛЧ, АЖИЛЧ, ХИЧЭЭНГҮЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА” НОМИНАЦИД ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДЭЭР ШАЛГАРСАН ТӨГРӨГ СУМЫН ЕБС –ИЙН 12А АНГИЙН СУРАГЧ РЭНЦЭНДОРЖ ОВОГТОЙ ӨСӨХБАЯР
10. “БАГИЙН АМЖИЛТ” НОМИНАЦИД ОНЫ ШИЛДЭГЭЭР ТӨГРӨГ СУМЫН ЕБС –ИЙН ДЭРГЭДЭХ ПАУЭРЛИФТИНГИЙН БАГ ТАМИРЧИД
Баяр хүргэе.

Арвайхээр хот
2017.12.22
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ